Дрон гэдэг үг аль хэдийнэ хэрэглэгчдийн дунд танил болжээ. Олон жижиг сэнстэй нөгөө л нэг байдаг л загварыг нь өөрчилж, яг л шувуу шиг харагдахуйцаар дроныг бүтээсэн байна.
Уг шувуун дрон нь Bluetooth 4.0-тэй учир ухаалаг гар утастай холбоход хялбар. 100 алхмын зайнд гар утаснаасаа хялбархан удирдаж болох ба 8 минут тасралтгүй нисэх хүчин чадалтай. Хэрвээ илүү удаан нисгэмээр байвал нэмэлт цэнэглэгч батерейг суулгах боломжтой ба ингэснээр 12 минут нэмэгдэх юм байна.
Үнийн хувьд 149 ам.доллар ба онлайн дэлгүүрүүдээр худалдаалж эхэлсэн аж.
Т.МӨНХ