1109 каратын алмазыг дуудлагаар зарна

Хуучирсан мэдээ: 2016.05.19-нд нийтлэгдсэн

1109 каратын алмазыг дуудлагаар зарна

100 гаруй жилийн өмнө олдсон гэх хамгийн том алмаз эрдэнийн чулууг Нью-Йорк хотноо олон нийтэд дэлгэн үзүүлжээ.

Уг үнэт чулууг Африкаас олсон ба ирэх зургаадугаар сарын 29-нд Лондон хотод дуудлага худалдаанд оруулах юм. Дуудлага худалдааг зохион байгуулагч Sotheby ордны мэдээлснээр уг алмазыг “Lesedi la Rona” гэж нэрлэдэг ба дор хаяж 70 сая ам.долларын үнэ хүрнэ хэмээжээ.

1109 каратын уг алмазын хэмжээс 65-56-40 мм аж. Энэ чулуу том хэмжээтэй хэдий ч 1905 онд Өмнөд Африкийн уурхайгаас 3106 каратын “Куллинан” гэдэг нэртэй алмаз эрдэнийн чулууг олж байжээ. Уг олдворыг 9 хэсэг болгон хуваан хамгийн том хэлтэрхийг нь Британийн хатан хааны титэмд шигтгэсэн байдаг.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж