Нэр, төрөл | 2010 он | 2011 он |
Элс | шуудай= 700-800төг | Шуудай=1000төг, |
Будаг | 1кг=1800төг/ хятад/ 4кг=7000 төг/ хятад/ 10кг=18000төг /хятад/ | 1кг= 2000төг/хятад/ 1кг=4500-5000төг/ орос/ 4кг=8000төг/хятад/ 10кг=20000төг/хятад/ |
Цемент | Шуудай=7000төг | Шуудай=8000 төг / |
Хадаас | 16-50мл= 3000 төг 60-200мл =2500төг | 16-50мл= 3000 төг 60-200мл =2500төг |
Хар цаас | Орос=17000-18000төг Хятад=4000төг | Орос=22000-24000төг Хятад=6000-10000төг |
Эмульс | = | 4кг=13000-14500төг/солонгос/ 14кг=21000-28000төг/орос/ 18кг=7000төг/хятад/ |
Обой | = | Цаасан=3500-15000төг Хулдаас=8000-35000төг |
Тоосго | 1ш=110-120 төг | 1ш=125-135төг |
Блок | 1ш=700-750төг | 1ш=800-900төг |
Палк | 4м хар модон палк= Нарсан палк=18000төг | 4м хар модон палк=29000төг Нарсан палк=20000төг |
Барилгын материалын үнэ өсчээ
Барилгын “сезон” эхэлж, хаа сайгүй бүтээн байгуулалт, засварын ажил өрнөж байна. Та ч гэсэн байраа засч, зуслангийн байшин барихаар зэхэж байгаа бол барилгын материалын үнэ ханшийг сонирхоорой. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал барилгын гол материалуудын үнэ өссөн байна. Олны хэлж заншсанаар 100 айл болон Цайз захын барилгын үндсэн материалуудын үнийг танилцуулъя. Ченжүүд барилгын материал дор хаяж 1000-2000 төгрөгөөр өссөн тухай ярьж байсан юм. Харин хадаасны үнэ хэвээрээ байна. Дулаалгад хамгийн ихээр хэрэглэгддэг хөөсөнцөр хавтангийн үнэ хатуулгаасаа хамаараад метр нь куб нь 30 000-85 000 төгрөгийн хооронд байна.
С.СЭЛЭНГЭ