Монголбанк валют худалдсангүй

Хуучирсан мэдээ: 2016.05.19-нд нийтлэгдсэн

Монголбанк валют худалдсангүй

Монголбанкны өнөөдрийн /2016.05.19/ гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1993.00-2000.00 төгрөгийн ханшаар 4.0 сая ам.доллар худалдан авах, 304.00-305.15 төгрөгийн ханшаар 7.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаанд оролцоогүй болно.

Мөн энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 75.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 5.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүллээ.

Эх сурвалж: Монголбанк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж