Амраа ”Кино код”-ын урилга гардлаа

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

Амраа ”Кино код”-ын урилга гардлаа

Хүн бүрийн үзэл бодол, ертөнцийг үзэх үзэл нь өөр байдаг хэдий ч маш олон үзэгчийн зүгээс “Хар сарнай” хамтлагийн ахлагч, дуучин С.Амарсанааг энэ кинонд тоглуулах хүсэлт ирсэн юм. Энэ хүсэлтийн дагуу “Кино код” нэвтрүүлэг “Би Монгол хүн” гэдгээрээ омогшиж, бардамнаж байдаг дуучинд жүжигчний шалгаруулалтанд оролцох урилга хүргүүллээ. 

Таныг “Кино код” төслийн хүрээнд бүх ард түмний санал асуулгаар бүтээх гэж буй ард түмний дунд домог болсон Шилийн сайн эр “Ганган Төгсийн” түүх домгоос сэдэвлэсэн уран сайхны киноны гол болон туслах дүрийн жүжигчний шалгаруулалтанд урьж байна.


Үзэгч олондоо намайг сонгосонд маш их баярлалаа.Улсын их баяр наадмаа “Би Монгол хүн” гэдэг дуугаараа нээх гээд “Хас” тэмдэгтэй дээлээ захиалах ажилтай явж байна даа. Энэ кинонд Шилийн сайн эрчүүд эх орон, нутаг усаа хэрхэн хамгаалж, ард олныхоо төлөө яаж тэмцдэг байсныг өгүүлэх юм байна. Ийм гайхамшигтай сайхан киноны урилга илгээсэн Монгол ахан дүүсдээ баярлалаа. Урилга хүлээж авлаа. Зохиолтой нь танилцана, уншина, судална. Бүгдийн зүрх нийлвэл юу ч хийж чадна. Ганц мод гал болдоггүй. Тийм болохоор олуулаа дүрэлзэнэ асацгаая.


Монгол эр хүний бахархал, омогшилын тухайд… 


Эрт дээр үеэс эх нутагаа хамгаалах нь Монгол эр хүний бахархал байсан. Энэ бол хамгийн нандин чанар, эрх үүрэг. Монгол эрчүүд бид тэнгэр шүтдэг, хаандаа үнэнч, эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлан тэмцдэг олон баатруудтай , арвин их түүхтэй ард түмний үр сад билээ. Энэ кинонд ч гэсэн тэр талаар гарах байх. Монгол бахархал, Монгол омогшил бол эх орон, эх нутаг, ээж аав ,ахан дүүсийнхээ төлөө зүтгэх явдал. Энэ бол эр хүний хамгийн том бахархал, ариун үйл юм. 

Манжийн дарлалын эсрэг тэмцэгч – Шилийн сайн эрсийн тухай өгүүлэх “Ганган Төгс” кино маш олон дүртэй. Таны хувьд энэ кинонд ямархуу дүр бүтээх юмсан гэж бодож байна? 

Би тэнгэр шүтлэгтэй хүн. Монголчууд бид дээд тэнгэрээс заяат гэж ярьдаг шүү дээ. Манай малчид, хөгшид маань амьдралын их нарийн ухаантай хүмүүс. Найман хонгогийн дараа, 3хоногийн дараа бороо орох нь ээ, энэ өвөл ч хатуухан өвөл болох нь дээ гэх мэт байгаль дэлхийн өнгө аясыг тольдоод сууж байдаг хүний дүрд л тохирох байх гэж бодож байна даа. 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж