БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны засварлаагүй зураг интернэтийн сүлжээнд тавигдсан нь хүмүүсийн уран сэтгэмжийг өдөөжээ гэж The Washington Post сонин бичсэн байна.
Тавдугаар сард интернэтэд зураг нь гарч ирсний дараа хэрэглэгчид уг зурагт янз бүрийн деталь нэмэн зургийг Photoshop-ын тусламжтайгаар өөрчлөх болсон байна. Хувиргасан зургууд Twitter-т тавигдаж, Reddit, Imgur, Bored Panda порталуудад гарч иржээ.
Фотошодсоны дараа БНАСАУ-ын лидер Дональд Трамп, зурмал киноны баатрууд, цуутнуудыг санагдуулахаар дүртэй болжээ.
Reddit Photoshops Portrait Of Kim Jong-Un #NorthKorea#photoshop http://bit.ly/1OytSQp
Love a good source picture!! Kim Jong Un #NONOSE#photoshop
04:01 – 12 мая 2016
Зургийг: boredpanda.com
Энэ оны гуравдугаар сард БНАСАУ-ын 33 настай удирдагч Британийн The Guardian сонины миллениалуудын (20-35 насны залуу хүмүүсийн) чансааг тэргүүлсэн байлаа. Түүний араас Facebook-ыг үндэслэгч 31 настай Марк Цукерберг, 22 настай дуучин Жастин Бибер нар оржээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР