Таван жил завсарласны дараа Британийн Radiohead рок хамтлаг “A Moon Shaped Pool” нэртэй шинэ цомгоо танилцуулав.
Radiohead хамтлагийн шинэ A Moon Shaped Pool цомог нь сүүлийн таван жилийн анхны бүтээл бөгөөд нийтэд ил болсоноос хойш 12 цагийн дараа хөгжмийн “Rolling Stone” сэтгүүл “алмайруулмаар ялгуулсан бүтээл” гэж нэрлэв.
Цомог гарахаас өмнө тэдний шинэ бүтээлийн талаар ямар нэг мэдээлэл тараагүй юм. Сүүлийн үед “Radiohead” хамтлагийн гишүүд бие даасан бүтээлд анхаараад хамтарсан бүтээл хийгээгүй юм.
“A Moon Shaped Pool” цомог нь 11 дуутай бөгөөд одоо iTunes, Apple Music, Tidal сүлжээнүүдэд тавигдсан байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР