Өнөөдрийн /V.18/ чуулганы хуралдаанаар 30 асуудлыг хэлэлцэхээр жагсаасан байна. Үдээс өмнөх хуралдаанаар Батлан хамгаалах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байна.
Р.Гончигдорж: Батлан хамгаалах яам нь яам, Жанжин штаб нь тусдаа байж болдоггүй юм уу. Батлан хамгаалах яамаар ороход л бөөн цэргийн хувцастай хүмүүс байдаг. Төрийн нарийн бичгийн дарга нь заавал цэргийн байх ёстой юу?
Ж.Энхбаяр: Яагаад Төрийн нарийн бичгийн дарга цэргийн хүн байна гэдэг нь цэргийн мэргэжлийн олон үүргийг хүлээдэг. Олон улсын яамдыг бүтцийг судалсан. Зарим улсад Батлан хамгаалах яам нь цэвэр 100 хувь цэргийнхнээр удирдуулдаг юм байна. Дараагийнх нь холимог бүтэц байна. Сайд нь улс төрийн хүн Төрийн нарийн бичиг нь цэргийн хүн байдаг.
Р.Гончигдорж: Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга гэдэг төв байгууллагын Төрийн нарийн бичгийн даргын асуудлыг ярьж байна. Өнөөдөр бид нар цэргийн албан хаагчдын дунд янз бүрийн асуудал яригддаг. Энд иргэний талаас нь хандах ёстой.
Ж.Энхбаяр: Төрийн нарийн бичиг нь Төрийн өндөр дээд цолтой хүн байх шаардлагатай байна. Цэргийн мэргэжлийн хүн үүнийг удирдан чиглүүлэх зайлшгүй чухал.
З.Энхболд: Генерал цолтой хүний лоббид автагдаад л. Энэ дэмий байхаа.
Зарчмын зөрүүтэй санал болон найруулганы асуудлаар санал хураасны дараа Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Д.Лүндээжанцан: Манай батлан хамгаалан, хил хамгаалах, зэвсэгт хүчний бодлого, үндэсний аюулгүй байдлын үзэл бодол тогтвортой явж ирсэн нь Монгол Улсын хувьд нааштай зүйл гэж боддог. Цэргийн сургуульд сургалт, эрдэм шинжилгээний соёл урлаг гэдгийг хасна гэдгийг ойлгосонгүй. Мөн цэргийн цагдаа гэдгийг заавал энд оруулах шаардлагатай юу. Цаашдаа баахан цагдаатай болох л асуудал яригдаад байна. Гаалийн цагдаа, хилийн цагдаа, цэргийн цагдаа гээд янз бүрийн цагдаатай болох гээд байх шиг. Тагнуулгүй цэрэг гэж байхгүй. Тагнуулын байгууллага нь хяналт тавих ёстой. Энэ мэтчилэнгийн ярвигтай асуудал байна.
Ж.Энхбаяр: Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний жанжин штабын заал ялгааг сайн гаргах ёстой гэж үзсэн. Цэргийнхээ удирдлагыг Жанжин штаб нь удирдаад явъя. Жанжин штаб нь цэргийн хэргээ бүрэн хариуцна. Батлан хамгаалах яам нь улс төрөө хариуцна. Батлан хамгаалахын яам нь дэд даргаа томилдог байсныг болиулж байгаа. Сайд бол мэргэжлийн ажилд оруулах нь зохистой биш гэдэг дээр ажлын хэсэг нэг мөр ойлголцолд хүрсэн.
Л.Болд: Цэргийн цагдаагийн зохиуцалалтыг зайлгүй оруулах болсон нь олон шалтгаантай. Ерөөсөө иргэний талдаа ашигтай.
Д.Лүндээжанцан: Цэргийн цагдааг ерөнхийдөө дэмжээд байна. Гэхдээ зохицуулалт нь дутуу байна.
Р.Гончигдорж: Цэргийн цагдаа гэж байна. Гэтэл цэргийнхэн энгийн жижиг зүйл рүү хүртэл гүйж ороод байх юм биш үү. Үүнийг сайн бодоорой.
Б.БАТ