Нисдэг нохой (лат. Pteropus vampyrus) гэх амьтан далавчаа дэвэн усан дээр харайн сэрүүцэхээр оролдож байгаа нь. Энэ амьтаны хоншоор нь үнэг, нохойг санагдуулахаар учир ийм нэртэй болжээ.
Нисдэг нохой буюу нисдэг үнэг нь Өмнөд ба Баруун Африк, Австрали, Өмнөд Ази, далайн орнууд зэрэг дулаан бүсэд амьдардаг. Энэ амьтан сарсан багваахайтай адилхан хальсан далавчтай, шөнийн амьдралтай.
Гэхдээ тэр сагсан багваахайнаас ялгаатай нь жимс ногоогоор хоолоно. Чимээний ойлтоор ойр хавийн биетүүдийг илрүүлж чадна. Ихээхэн хурц хараатай, үнэрлэх чадвар өндөр. Нисдэг үнэгний далавчийн дэлгэлт нь 1,5–1,7 метр хүрдэг. Халуун өдрүүдэд далавчаа дэвэн дэвүүр маягаар ашиглан биеэ сэрүүцүүлдэг ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР