Францын нийслэл Парис хотоос орон нутгийн цагаар Лхагва гаригийн шөнө Каирийг чиглэн хөөрсөн Египетийн агаарын тээврийн нисэх онгоц радарын хяналтын дэлгэцнээс алга болжээ. Египетийн агаарын тээврийн “MS804” нислэгт 59 зорчигч, нисэх багийн 10 хүний хамт зорчиж явсан аж.
Олон улсын нислэгийн хяналтын “Flightradar24” үйлчилгээний мэдээллээр онгоц Газар дундын тэнгис дээгүүр нислэг үйлдэж явахдаа радарын дэлгэцнээс алга болжээ. Нисэх онгоцноос хамгийн сүүлд Египетийн цагаар шөнийн 02.45 цагт дохио нь ирсэн байна. Нисэх онгоц Египетийн агаарын орон зайд нэвтрэхээс 10 минутын өмнө холбоо тасарчээ.
Эх сурвалж: Huffington Post
Б.АНХТУЯА