Монгол Ардын нам Бага хурлаа ирэх Бямба гаригт хийхээр товлож байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилсон байна. Намууд энэ сарын 20-23-ны хооронд нэр дэвшигчээ тодруулна. Тус нам нэр дэвшигчээ тодруулсны дараа буюу ирэх долоо хоногт хуралдахаар болсон байна.
Хуульд зааснаар нэр дэвшигчид сонгууль болохоос 22 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 7-нд үнэмлэхээ гардан авна. Өмнө нь үнэмлэх авсан өдрөөс сонгуулийн сурталчилгаа хийдэг байсан бол энэ удаад сонгууль болохоос 18 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 11-нээс сурталчилгаа хийх эрх нээгдэж байгаа юм.
Б.БАТ