“Сэвжид-100 жил” хүндэтгэлийн тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2016.05.19-нд нийтлэгдсэн

“Сэвжид-100 жил” хүндэтгэлийн тоглолт болно

“Сэвжид-100 жил” төслийн хүрээнд алдарт бүжиг дэгчээч Ц.Сэвжид агсны 100 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт энэ сарын 28-нд Соёлын төв өргөөнд болох гэж байна. Хүндэтгэлийн тоглолтод Ардын жүжигчин, төрийн шагналт, зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн дэглэсэн “Жалам хар”, “Саальчин”, “Адуучин” зэрэг алдартай бүтээлүүдийг бүжиглэх бөгөөд МУГЖ Д.Ламжав, Б.Цэрэннадмид зэрэг ахмад бүжигчид хүрэлцэн ирэх ажээ.

Уг тоглолтод ҮДБЭЧ, ДБЭТ, ЦДБЭЧ, “Түмэн-Эх” чуулга зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагын бүжигчид оролцоно. Мөн дуучин Ардын жүжигчин А.Долгор, Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, Гавъяат жүжигчин Ц.Түвшинтөгс нар болон “Хар сарнай”, “Харанга”, “Чингис хаан”, “Алтан ураг”, “Хөсөгтөн” зэрэг олон уран бүтээлч оролцоно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж