ОХУ-ын "Роснефть" компани 2015 онд Монголын нефтийн зах зээл дэх өөрийн эзлэх хувиа 80 болтол нэмэгдүүллээ хэмээн мэдээлжээ. Тухайлбал, уг компани 2015 онд Монголд 777 мянган тонн бензин, дизелийн түлш, мазут, керосин (жилийн дүнгээр + 24%) нийлүүлсэн байна.
"Монголын зах зээлийн гол худалдан авагчидтай 2015-2016 оны гэрээний нөхцөлийн талаар амжилттай хэлэлцээр хийж, үнийн томъёолол, хэмжээг 2014 оны төвшинд барихаар тохиролцож чадлаа. Бүх гэрээг боломжийн нөхцөлөөр хийлээ” хэмээн "Роснефть" мэдээлжээ.
"Роснефть" АНУ-ын ExxonMobil-тай хамтран Мозамбикийн Засгийн газартай концессийн гэрээ байгуулсны дараа энэ оны сүүлийн хагаст шинэ төсөл эхлүүлэх юм. Компани нь консерциум байгуулан А5-В, Z5-C, Z5-D гэсэн гурван хэсгийн тендерт ялаад Мозамбикийн эх газрын үргэлжлийн далайн ёроолд нефтийн хайгууль ба олборлолт хийх эрхийг авсан юм. "Роснефть"-ийн хувь буурч 20-д хүрчээ.
АНУ-ын Геологийн албаны мэдээгээр Мозамбикийн эргийн мужуудад 11,7 тэрбум баррель нефть, 182 их наяд шоо футын хийн нөөцтэй ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР