Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо /2016.05.18/ Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотноо айлчилж, ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй уулзжээ. Энэ үеэр хоёр орны хооронд батлан хамгаалах, аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байна. Индонезийн ерөнхийлөгчийн мэдээлснээр хоёр тал тагнуулын мэдээлэл солилцохоор тохиролцсон аж.
Өмнө нь ОХУ Индонезид зэвсгийн агуулах байгуулахыг зорьж байгаа тухай зэвсгийн экспортын агентлагийн дарга Александр Фомин ярьж байв. Харин Индонезийн талаас Оросын шумбагч хөлөг, байлдааны онгоцнуудыг сонирхож байгаа гэнэ.
ОХУ нь зэвсэг экспортлогч хоёр дахь их гүрэн бөгөөд энэ онд 14 тэрбум ам.долларын зэр зэвсэг худалдахаар төлөвлөжээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters