“Найрамдал” эрхийн бичгээ олгож эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2016.05.19-нд нийтлэгдсэн

“Найрамдал” эрхийн бичгээ олгож эхэлжээ

Олон Улсын хүүхдийн “Найрамдал” төвийн зуны ээлжинд амрахаар захиалга өгсөн хүүхэд, багачуудын эрхийн бичгийг олгож эхэлжээ. Тус төв зуны нэгдүгээр ээлжийн амрагчдаа зургадугаар сарын 2-нд хүлээж авах аж.

“Найрамдал”-д амрах захиалгыг онлайнаар /nairamdal.mn/ өгдөг бөгөөд 1-4 болон 8-10-р ээлжийн захиалгыг дөрөвдүгээр сарын 27-нд, 5, 6, 7-р ээлжийн захиалгыг тавдугаар сарын 16-наас авчээ.

Энэ хугацаанд захиалсан эрхийн бичгээ заагдсан хугацаанд авахгүй бол цуцлагдаж, дараагийн хүнд шилжихийг анхааруулж байна. Онлайнаар захиалсан эрхийн бичгийг дараах хуваарийн дагуу Гэрлэх ёслолын ордны “Өргөө гэр”-т олгож байгааг эцэг, эхчүүдэд сануулъя.


ОНЛАЙНААР ЗАХИАЛСАН ЭРХИЙН БИЧИГ ОЛГОХ ХУВААРЬ:

  • 1-р ээлж: 05-р сарын 16-25-нд
  • 2-р ээлж: 05-р сарын 19-нөөс 06-р сарын 02-нд
  • 3-р ээлж: 05-р сарын 19 -нөөс 06-р сарын 10-нд
  • 4-р ээлж: 05-р сарын 26 -наас 06-р сарын 16-нд
  • 5-р ээлж: 06-р сарын 03-наас 06-р сарын 23-нд
  • 6, 7-р ээлж: 06-р сарын 03-наас 07-р сарын 08-нд
  • 8-р ээлж: 06-р сарын 25-наас 07-р сарын 23-нд
  • 9-р ээлж: 06-р сарын 25 -наас 08-р сарын 05-нд

2016 ОНЫ ЗУНЫ ЭЭЛЖИНД ХҮҮХЭД ХҮЛЭЭН АВАХ ХУВААРЬ:

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж