ҮАБЗ хуралдаагүй байна

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

ҮАБЗ хуралдаагүй байна

Тавантолгойн ашиглалтын гэрээ байгуулах асуудлыг УИХ-аар хэлэлцэж, улмаар Засгийн газарт эрх өгөх ёстой. Өнөөдөр уг асуудлаар УИХ дахь МАН, АН-ын бүлгийн дарга нар мэдээлэл өгнө гэж байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна. Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албаны өгсөн мэдээллээр Тавантолгойн гэрээ байгуулах талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж байгаа гэсэн сураг байсан ч ҮАБЗ өнөөдөр хуралдаагүй, уг мэдээлэл ташаа байна гэдгийг баттай эх сурвалж хэллээ.

Угтаа бол Тавантолгойн гэрээний асуудлыг эхлээд Засгийн газар хэлэлцсэний дараа ҮАБЗ авч хэлэлцэх ёстой аж.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж