Хятадууд дүрвэгсдэд зочломтгой хандана

Хуучирсан мэдээ: 2016.05.19-нд нийтлэгдсэн

Хятадууд дүрвэгсдэд зочломтгой хандана

Хүний эрхийн Эмнести интэрнейшнл байгууллагаас дүрвэгсдийг орон гэртээ хүлээн авах эсэхээр олон улсын иргэдийн дунд судалгаа явуулжээ. Судалгаанд хамрагдсан 27 орноос Хятад улсын иргэдийн бараг тал хувь нь дүрвэгсдийг хүлээн авахаа илэрхийлсэн байна. Хятадын иргэдийн 46 хувь нь дүрвэгсдийг хүлээн авахыг зөвшөөрчээ. Түүнчлэн Германы иргэдийн 10 хүн тутмын нэг нь, Их Британийн иргэдийн 29 хувь нь дүрвэгсдийг хүлээн авна гэсэн байна. Харин ОХУ, Индонези, Тайланд улсын иргэд дүрвэгсдийг хүлээн авахаас татгалзсан байна. ОХУ-ын иргэдийн 61 хувь нь дүрвэгсдийг хүлээн авахаас татгалзжээ.

Жил бүр олон сая хүн элдэв гамшиг сүйрэл, зөрчил мөргөлдөөний улмаас орон гэрээ алдан дүрвэж байгааг Эмнести интэрнейшнл онцолжээ.

Эх сурвалж: Agence France-Presse

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж