Замын ажил эхэлж байгаатай холбоотойгоор зарим автобусны чиглэлийг түр хугацаагаар өөрчиллөө. Их Монгол Улсын гудамжны авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд “Оргил” худалдааны төвийн урд гарцаас "Жапан" таун хотхоны уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг тавдугаар сарын 20-ны 23:00 цагаас тавдугаар сарын 22-ны 23:00 цаг хүртэл хаана. Иймээс нийтийн тээврийн үйлчилгээний Ч:28 “Сэлх-7 буудал-Ривер гарден хотхон”, Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан”, Ч:44 ”Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдийн замнал дараах байдлаар өөрчлөгдөхийг албаныхан мэдээллээ. Зам засварын ажлын үеэр Ч:28 чиглэлийн автобусууд Ривер гарден хотхон хүртэл явах боломжгүй тул Дүнжингарав худалдааны төв хүртэл явна.Харин Ч:36, Ч:44 чиглэлийн автобусууд Хүннүгийн гудамжаар 2 талдаа үйлчлэх бөгөөд Их Хүрээгийн гудамж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр нийтийн тээврийн үйлчилгээ явах боломжгүй болох юм.
Нисэхийн чиглэлийн нийтийн тээвэр “Буянт Ухаа 1” хороолол хүрнэ
Хан-Уул дүүрэг “Буянт-Ухаа 1” хорооллын баруун буюу Нисэхийн орон сууцны авто замын хөдөлгөөнийг тавдугаар сарын 20-ны 22:00 цагаас тавдугаар сарын 22-ны 22:00 цаг хүртэл бүрэн хааж хучилтын ажил хийхтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал”, Ч:9 “Нисэх-Нарны гүүр-Хүнсний 4”, Ч:15 ”Нисэх-Сонсголон-3 дугаар эмнэлэг” чиглэлүүдийн замнал дараах байдлаар өөрчлөгдөнө. Зам хаах хучилтын ажлын үеэр дээрх Ч:7, Ч:9, Ч:15 чиглэлийн их багтаамжийн автобусууд 7-р сургууль болон Нисэхийн эцэс хүртэл явах боломжгүй тул “Буянт-Ухаа 1” хороолол хүртэл явахыг иргэдэд нийслэлийн Тээврийн гараас санууллаа.
Д.УУДАМ