Хятад АНУ-ын зөрчил нэмэгдсээр байна

Хуучирсан мэдээ: 2016.05.19-нд нийтлэгдсэн

Хятад АНУ-ын зөрчил нэмэгдсээр байна

Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргаанаас үүдэн Вашингтон Бээжингийн хооронд зөрчил нэмэгдсээр байна. Өмнөд Хятадын тэнгисийн агаарын бүсэд /V.17/ эргүүл хийж явсан АНУ-ын цэргийн онгоцыг Хятадын байлдааны онгоцоор даган хөөсөн аж. АНУ-ын тэнгисийн цэргийн тагнуулын онгоц тус бүсэд заагдсан чиглэлийн дагуу эргүүл хийж явсан хэмээн Пентагон мэдээлжээ. АНУ-ын тагнуулын онгоц Хятадын байлдааны онгоцтой мөргөлдөхгүйн тулд өндрөө 60 метрээр багасгасан гэнэ. Вашингтон энэ хэргийг Бээжинтэй цэргийн болон дипломатын шугамаар хэлэлцэх гэнэ.  

Азийн хэдэн орны дунд газар нутгийн маргаан дэгдээсэн Өмнөд Хятадын тэнгист Бээжин болон Вашингтон цэргийн үйл ажиллагаа явуулах нь нэмэгджээ. АНУ нь Өмнөд Хятадын тэнгист эргүүл хийж, Азид цэргийн сургуулилт хийх нь нэмэгдсэнийг Хятад буруушаан шүүмжилж байгаа юм. Харин Вашингтон Бээжинг Өмнөд Хятадын тэнгисийн бүсийг цэрэгжүүлж байгаад буруутгажээ.

Газрын тос, байгалийн хийн нөөцтэй, жилд олон тэрбум ам.долларын далайн тээврийн зам багтсан Өмнөд Хятадын тэнгисийн бүсийг бараг бүхэлд нь Бээжин эзэмшлээ зарласан  юм.

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж