Х.Буянжаргал салбарын ҮЭ-ийн холбооны даргаар сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2016.05.19-нд нийтлэгдсэн

Х.Буянжаргал салбарын ҮЭ-ийн холбооны даргаар сонгогдлоо

Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны VII  бага хурал энэ сарын 18-ны өдөр  хуралдаж, сүүлийн дөрвөн жилийн ажлын тайлан, цаашдын зорилтын илтгэл, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг хэлэлцэн баталсан байна.

Энэхүү хурлаар Удирдах зөвлөл , Хянан шалгах зөвлөлийн гишүүдийг шинэчлэн  баталсан бөгөөд  тус холбооны даргаар Хуягийн Буянжаргалыг олонхийн саналаар  сонголоо.

Х.Буянжаргал нь 48 настай. Аж үйлдвэрийн техник механикч, хөдөлмөрийн эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр.МҮЭ-ийн "Хөдөлмөрийн хүний төлөө шагналтан", Алтангадас одонгоор 2015 онд шагнагдаж байсан.

Х.Буянжаргал нь  Дарханы Дулааны цахилгаан станцад жирийн ажилчнаас хөдөлмөрийн гараагаа эхэлж тус станцад 25 жил ажиллахдаа сүүлийн 16 жил тасралтгүй  ҮЭ-ийн Хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн бөгөөд  тус салбарынхаа удирдах зөвлөлийн гишүүнээр  удаа дараа сонгогдон ажиллаж байсан байна.

Х.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж