
Бэн Аффлек одоо Холливуудын киночидтой хамтран “Арго” хэмээх Иранд барьцаалагдсан иргэдийн тухай киноны найруулагчаар ажиллаж байгаа аж. Харин Холливуудын сайн эзэгтэй гэгддэг жүжигчин Женнифер Гарнер гэр бүлдээ ихэнх цаг заваа зориулахын зэрэгцээ Холливуудын орлого ихтэй жүжигчдийн тоонд ордог байна. Түүний хамгийн сүүлд гол дүрд тоглосон “Цөцгий” нэртэй инээдмийн кино тун удахгүй дэлгэцнээ гарах гэнэ.
Н.Энх