Чичигар-Өрөмчийн төмөр зам ашиглалтад орлоо

Хуучирсан мэдээ: 2016.05.19-нд нийтлэгдсэн

Чичигар-Өрөмчийн төмөр зам ашиглалтад орлоо

Хятадын хамгийн урт төмөр зам ашиглалтад орлоо. Хятадын зүүн талын Манжуурын Чичигар хотоос баруун талын Шинжаан Уйгурын Өрөмч хот хот хүртэл 4818 км урт төмөр зам өнгөрсөн Ням гаригт нээлтээ хийжээ. Энэ нь Хятадын төмөр замын түүхэнд шинэ үе боллоо хэмээн онцолж байна. Чичигараас Өрөмч хүртэл энэхүү төмөр зам Хятадын найман мужийн газар нутгийг дайран өнгөрч байгаа бөгөөд 40 өртөөтэй. Хэр хол зам туулахаас шалтгаалан тасалбарын үнэ янз бүр. Хамгийн богино зайд явах нь 439 юань төлөх бол хамгийн бол буюу Чичигараас Өрөмч орохын тулд 1244 юань төлнө.

Өнгөрсөн Ням гариг Хятадын төмөр замын түүхэнд бас нэг тэмдэглэлт үйл явдал болсон нь энэ өдөр зорчигч тээврийн 3400 шинэ вагоныг ашиглалтад оруулжээ. Шинэ вагонуудын ихэнх нь холын зайд аялах юм.

ЭХ СУРВАЛЖ: CHINA.ORG.CN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж