Э.Саран Италид “Эрвээхэй хатагтай”-г амилуулна

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

Э.Саран Италид “Эрвээхэй хатагтай”-г амилуулна

АНУ-д сурч, ажиллаж буй дуурийн дуучин Э.Саран Италийн Флоренц хотын “Италиано” театрын тайзнаа дуулах гэж байна. Тэрбээр өнгөрсөн жил АНУ-ын Карнеги холлд бие даасан тоглолтоо хийсэн анхны Монгол дуурийн дуучин юм.

“Италиано” театр ирэх есдүгээр сард Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Пуч­чинийн “Чио Чио Сан” буюу “Эрвээхэй хатагтай” дуурийг тавих бөгөөд Э.Саран Чио Чио Саны дүрд дуулах юм. Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Италийн Ром хотноо болсон дуурийн дуулаачдын уралдаанд амжилттай оролцон “Эрвээхэй хатан”-д дуулах энэхүү эрхээр шагнуулсан аж.

Дашрамд сонирхуулахад тэрбээр 2009 онд Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тавьсан Ж.Пуччинийн "Эрвээхэй хатан" дуурьт Чио Чио Саны дүрд дуулж байжээ.

Видеог ЭНД дарж үзнэ үү.
 

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж