Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн ихэнх, говь болон зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн хойноос секундэд 9-14 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дарьгангын тал нутгаар 28-33 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Өчигдөрөөс сэрүүсч 11-13 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө секундэд 15-17 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж ихэнх нутгаар секундэд 15-17 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 13-18 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.