“Челси” Nike-тай жилийн 60 саяын гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2016.05.18-нд нийтлэгдсэн

“Челси” Nike-тай жилийн 60 саяын гэрээ байгууллаа

Дэлхийн алдарт Nike брэнд Английн “Челси” клубын шинэ ивээн тэтгэгч боллоо. “Цэнхэрүүд” зургаан жилийн хугацаанд хамтарч ажилласан Adidas брэндтэй гэрээгээ цуцалсан бөгөөд хэдхэн хоногийн өмнө Nike-тай хамтрахаар болсон талаараа зарласан юм.

“Челси” Adidas-аас жилд 30 сая фунт авдаг байсан бөгөөд энэ нь Европын бусад багуудын ижил төстэй гэрээг бодвол хамаагүй бага мөнгө байсан аж. Тэгвэл The Telegraph-ийн мэдээлж байгаагаар “Челси” Nike-тай жилд 60 сая фунтын гэрээг байгуулж байгаа юм байна.

Ингэснээр Лондоны баг “Манчестер Юнайтед”-ын дараа орохоор ашигтай гэрээг байгуулж байгаа юм. “Улаан чөтгөрүүд”-ийн хувьд жилийн 75 сая фунтын гэрээг хийсэн байдаг ажээ.

Н.БОЛД

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж