“Миний хайртай гэр бүл” спортын өдөрлөгийг зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2016.05.18-нд нийтлэгдсэн

“Миний хайртай гэр бүл” спортын өдөрлөгийг зохион байгуулав

Бага насны хүүхдүүдийн бие бялдрын боловсрол олгох үйл явц, арга зүйг боловсронгуй болгох, хүүхдийн бие бялдрын өсөлт, хөгжилтийг зөв хөгжүүлэх, дасгал хөдөлгөөнөөр чийрэгжүүлэхэд эцэг, эх, гэр бүлийн хамтын туслалцаа дэмжлэгийг хөгжүүлэх зорилгоор “МИНИЙ ХАЙРТАЙ ГЭР БҮЛ” сэдэвт спортын өдөрлөг-тэмцээнийг 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр МҮЭ-ийн Спорт зааланд амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөг-тэмцээнд Баянгол дүүргийн 5, 87, 89, 164, Сүхбаатар дүүргийн 42, 135, Чингэлтэй дүүргийн 126, Сонгинохайрхан дүүргийн 110, 113 дугаар цэцэрлэгийн хүүхэд багачууд эцэг, эхийн хамтаар дасгалын зохиомжилсон үзүүлбэр, багийн хөгжөөнт буухиагаар өрсөлдөж Баянгол дүүргийн 5-р цэцэрлэг “Ур чадвартай баг”, Сонгинохайрхан дүүргийн 110-р цэцэрлэг “Шилдэг зохиомжтой баг”, Сүхбаатар дүүргийн 135-р цэцэрлэг Хөгжөөнт буухианд тэргүүлж “Авхаалжтай баг”-аар шалгарлаа гэж Биеийн тамир, спортын хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж