УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр үдээс хойш хуралдуулах чиг барьсан ч хуралдахгүй боллоо.
Өнөөдөр товлогдсон таван байнгын хорооны хуралдаанаас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан хойшилж, бусад дөрвөн байнгын хороо хуралдлаа. Тодруулбал, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан болж өндөрлөлөө.
Г.ДАРЬ