Asus шинэ гурван загвар гаргана

Хуучирсан мэдээ: 2016.05.18-нд нийтлэгдсэн

Asus шинэ гурван загвар гаргана

Хятадын ухаалаг гар утас үйлдвэрлэгч Asus энэ сарын 30-нд шинэ загварын гурван ухаалаг гар утсаа танилцуулахаар болжээ.

Тус компани эдгээр шинэ загваруудынхаа сурталчилгааг цацаж эхэлсэн байна.

ZenFone 3, ZenFone 3 Deluxe болон ZenFone 3 Max нэртэй тэдгээр гурван загвар нь техникийн үзүүлэлтийн хувьд ямархуу байх нь одоогоор нууц байгаа юм.

Үнийн хувьд зах зээлд борлуулагдаж буй ижил төрлийн гар утсуудаас хямд байна гэж амлаад байна.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж