200 гаруй үзмэртэй үзэсгэлэнд XIII зууны үеийн баатруудын төрх, байлдааны үеийг дүрсэлсэн бичлэг, гар зургийг багтаасан тус үзэсгэлэн АНУ-ын Хьюстон, Денвер, Сан Хосе хот болон Сингапур улсад гарч 300 гаруй мянган үзэгчийн хүртээл болсон юм. Харин энэ удаад БСШУЯ, Монголын урлагийн зөвлөл, АНУ-ын “Динодон” компани хамтран тус үзэсгэлэнг долдугаар сарын 10-наас ирэх аравдугаар сарын 10 хүртэл Монголын үндэсний музейд дэлгэхээр болжээ. Энэ удаагийн үзэсгэлэн нь Үндэсний музей, Монгол цэргийн музей, Үндэсний номын сан, “Хархорум” музей болон ОХУ-ын музейгээс авчирсан үзмэр, эртний эдлэл цуглуулагчдад хадгалагдаж буй эд өлгийн зүйлсийг багтааснаараа онцлог ажээ.
“Чингис хаан” үзэсгэлэн нутагтаа ирнэ
Жил гаруй хугацаанд АНУ-д аялж буй “Чингис хаан” үзэсгэлэн энэ сарын 2-нд Даллас хотод буудалласан тухай мэдээлсэн. XIII зууны үеийн дайчдын хөө хуяг, бамбай дуулга тэргүүтэй үзэсгэлэнгийн үзмэрүүдийг саяхан Төрийн ордны өмнөх Чингис хааны хөшөөний загвараар баяжуулжээ.
Г.Даша