Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын олимпийн таеквондогийн тэмцээн-2016 Монголын Бүх Ард түмний спортын 14-р их наадам, дэлхийн хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл болсон зуны 31-р Олимпийн өмнө зохион^байгуулагдаж буй мөн Монгол улс таеквондогийн спортын төрлөөр түүхэндээ анх удаагаа олимпийн эрх авсан цаг үе тохиож байгаагаараа онцлогтой болж байна.
Монголын спортын олимп болсон энэхүү их наадам өвөл, зуны спортын 18 төрөл, паралимпийн спортын 2 төрлөөр явагдаж байгаа бөгөөд Өнөөдөр 2016 оны 5 сарын 17-ны өдөр Улаанбаатар хотноо спортын төв ордны “А” зааланд олимпийн таеквондогийн спортын төрлөөр эрэгтэй 8 жин, эмэгтэй 6 жингийн ангилалаар амжилттай зохион байгуулагдаж байна.
Энэхүү их наадамд олимпийн таеквондогийн спортын төрөл орж.зохион байгуулагдсан цагаас хойш тамирчдын ур чадвар дээшлэн, хичээллэгч хүүхэд залуучуудын тоо нэмэгдэж, тэмцээний зохион байгуулалт, өрсөлдөөний чанар сайжирч, оролцогч байгууллагын хүрээ их наадмаас дараагийн их наадамд өсөн нэмэгдэж тамирчин бүрийн хүсэн хүлээдэг тэмцээн нь болсон билээ.
Тэмцээнд орон нутгаас Орхон, Сэлэнгэ, Дорнод, Хэнтий, Өвөрхангай, Сүхбаатар, Завхан, Архангай, Дорноговь, Дархан-Уул, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Булган.Хөвсгөл, Зүүнхараа, Хөтөл, Шарын гол болон Улаанбаатар хотын Багануур, Налайх, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол, Хан уул дүүргүүд , Хүч, Алдар, Аврагч, Соёмбо, Хилчин, Сүлд спорт спорт хороод, таеквондогийн бүх клубуудын 45 байгууллагын 210 гаруй тамирчид хурд хүч; авхааггж-еамбаа, ур чадвараа сорин өрсөлдөж байна. Тэмцээний нэгдсэн дүн маргааш буюу 5 сарын 18-ны өдөр гарна.
Б.ЭНХ