15 саяын үнэтэй гар утас

Хуучирсан мэдээ: 2016.05.18-нд нийтлэгдсэн

15 саяын үнэтэй гар утас

Тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Goldvish Geneve нэртэй Швейцарийн компани онцгой үйлчлүүлэгчдэдээ зориулсан шинэ загварын ухаалаг гар утаснуудыг бүтээжээ.

Эдгээр гар утаснууд нь 7700 ам.долларын үнэтэй байх ба олон нийтэд нээлттэйгээр худалдаалагдахгүй юм байна. цөөн тоогоор үйлдвэрлэгдэх эдгээр загваруудыг зөвхөн гишүүнчлэлийн эрхтэй хүмүүс захиалах боломжтой аж.

Хэд хэдэн өнгөний сонголттой эдгээр тансаг гар утсууд нь quad-core Qualcomm Snapdragon CPU-тэй, 3 GB RAM-тай, 64 GB багтаамжтай, 250 цаг тасралтгүй ажиллах хүчин чадал бүхий батерейтай гэдгээрээ давуу талтай юм.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж