Мексикийн хар салхи 17 хүний аминд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

Мексикийн хар салхи 17 хүний аминд хүрчээ

Мексикт өнгөрсөн пүрэв гаригаас хойш халуун орны циклон салхи дэгдэж, одоогийн байдлаар 17 хүн үрэгдэж, хэдэн мянган иргэд эд хөрөнгөөрөө хохирчээ. Амиа алдагсдын хамгийн балчир нь 12 настай хүү байсан бол ахмад нь 65 настай байжээ. Тэр хүү хүчтэй салхины улмаас газарт унасан цахилгааны шонгийн тогонд цохиулж харамсалтайгаар өөд болсон байна. Оаксака мужид ажиллаж байгаа аврах албаныхны мэдээлснээр амь үрэгдэгсдийн тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Түүнчлэн ирэх өдрүүдэд дахин хүчтэй хар салхи дэгдэж магадгүй байгаа ба яг одоогийн байдлаар циклон салхи түр намжаад байгаа тухай Мексикийн онцгой байдлын газраас мэдэгджээ. Нас барагсдыг мужаар нь ангилбал Хидалгод таван хүн, Тамаулипаст хоёр хүн, Гуэррерод хоёр хүн, Веракруст таван хүн, Сан Луйс Потосид мөн гурван хүн тус тус үрэгджээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж