Филиппин трансжендер улстөрчийг сонгов

Хуучирсан мэдээ: 2016.05.18-нд нийтлэгдсэн

Филиппин трансжендер улстөрчийг сонгов

Филиппиний Конгресст түүхэнд анх удаа трансжендер эмэгтэй гишүүнээр сонгогджээ.

Конгресст сонгогдсон улстөрч Жералдин Роман хэлэхдээ “Ингээд л таарчихлаа. Би хэвлэл мэдээллээр ингэж их шуугиан дэгдэнэ гэж огт бодоогүй. Гэхдээ хүмүүс үүнийг амжилт гэж үзэж байгаад би баяртай байна” гэжээ.

Хүн амын дийлэнх нь католик шашинтнууд эзэлдэг,  бэлгийн цөөнх болох гей, лесби, трансжендер хүмүүсийн талаар нийгэмд таагүй хандлага ихтэй Филиппинд трансжендер эмэгтэй Конгресст сонгогдсон нь энэ нийгэм өөрчлөлтөд бэлэн байгааг харуулж байна гэж хэвлэлүүд бичжээ. Конгресст сонгогдсон трансжендер эмэгтэй сонгогдсондоо эхэндээ өөрөө ч итгээгүй боловч “Энэ сонгууль Филиппиний нийгэм төлөвшиж байгааг харууллаа. Хүйс бол тийм ч чухал зүйл биш. Улс орондоо зүтгэхэд иргэн хүн ямар хүйстэй байх нь ямар ч хамаагүй. Харин улс орноо, хүн ардаа гэсэн сэтгэлтэй байх нь чухал” гэсэн юм. Филиппиний мэргэжлийн боксын алдартай тулаанч Мэнни Пакьяо  ижил хүйстнүүдийг амьтантай зүйрлэсэн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн төдийгүй Nike компани хүнийг хүйсээр ялгаварлан гадуурхсан дээрх мэдэгдлээс нь болж түүнтэй байгуулсан гэрээгээ цуцалсан билээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж