Америкчууд тусгаар тогтнолын өдрөө тэмдэглэсэн өдөр буюу өчигдөр хөлбөмбөгч Дэвид охинтой боллоо гэдэг мэдээ таржээ. Харин Английн алдартай хос энэ мэдээллийг үгүйсгэж хүүхэд төрөхөд дахин нэг долоо хоног үлдсэн гэж залруулсан гэнэ. Нэгэн цагт Английн хамгийн үнэтэй хөлбөмбөгч байсан Дэвид Бэкхем Америкийн тусгаар тогтнолын өдрөөр хүүхдээ төрүүлэхгүй гэж ярьсан ажээ.
Английн хэвлэлүүдээр Виктория Бэкхем долдугаар сарын 4-нд Лос Анжелосын нэгэн эмнэлэгт хийсвэр хийлгэхээр ор захиалсан тухай мэдээлэл тарсан юм.
Дэвид Бэкхем дээрх цуу ярианд залруулга хийж, “Вики бид хоёр 12 жилийн өмнө долдугаар сарын 4-нд гэрлэсэн. Тийм болохоор энэ өдөр бидний хувьд маш дурсгалтай өдөр. Цаашид ч ийм л байх болно” гэж тэрбээр ярьсан гэнэ. Лос Анжелост амьдарч буй хос хоёр охиноо Америкад төрүүлэх нь тодорхой болжээ.
Н.Энх