М.Ходорковскийн материалыг Интерпол руу илгээв

Хуучирсан мэдээ: 2016.05.18-нд нийтлэгдсэн

М.Ходорковскийн материалыг Интерпол руу илгээв

ОХУ дампуурлаа зарласан “ЮКОС” компанийн эзэн Михаил Ходорковскийн хэрэгтэй холбоотой зарим баримтуудыг “Интерпол”-д явуулжээ.

Тус улсын ерөнхий прокурорын газрын төлөөлөгч Александр Куренной хэлэхдээ “Зөвхөн шаардлагатай баримтуудыг Интерпол руу явуулсан. Удахгүй бас өөр баримтууд явуулна” гэжээ.

ОХУ-ын ерөнхий прокурорын газраас Интерполд ЮКОС” компанийн эзэн Михаил Ходорковскийг Сибирийн газрын тосны хот Нефтьюганст хотын даргыг хөнөөсөн хэргээр олон улсад эрэн сурвалжлах хүсэлт явуулсан билээ.

Оросын тэрбумтан Михаил Ходорковский татвараас зайлсхийсэн, төрийн өмчийг шамшигдуулсан хэргээр арав гаруй жил торны цаана суусан юм. Михаил Ходорковский 2013 онд В.Путин түүнд өршөөл үзүүлснээр шоронгоос суллагдсан билээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард Интерпол Ходорковскийг эрэн сурвалжилж буй гэмт хэрэгтнүүдийн жагсаалтад оруулах нь улс төрийн зорилготой гэж үзэж, татгалзсан хариу өгчээ. Гэвч түүнээс хоёр сарын дараа ОХУ-ын ерөнхий прокурорын газраас Интерпол Ходорковскийн хэргийг нягталж үзэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн гэж мэдэгдсэн юм.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж