Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр Сонгинохайрханд нэр дэвшинэ хэмээн хэвлэлүүд бичиж байгаа. Түүнд нэг тойрог өгөх нь тодорхой хэмээн намынхан нь ярьж байгаа ч өөрөө нэр дэвшихээс татгалзсан гэсэн мэдээлэл байна. Эндээс харахад Л.Эрхэмбаяр намынхаа гал тогоонд ажиллахаар шийдсэн бололтой.
Харин Ардын намын генсек Ж.Мөнхбат жагсаалтыг горилж байсан. Гэвч жагсаалт байхгүй болсноор Архангайдаа хүч үзэхээр шийдсэн байна.
Б.БАТ