-Италийн уран бүтээлч Маурицио Каттеланы хамгийн их дуулиан тарьсан бүтээлүүдээс сонирхуулж байна-
Орчин үеийн уран баримлын төрөлд нилээд маргаан гаргасан, өвдөг сөгдөж суугаад мөргөл хийж буй Адольф Гитлерийн баримлыг саяхан Нью-Йоркийн "Christie's" дуудлага худалдааны ордон 17 сая ам.доллараар арилжжээ. Түүнийг бүтээгч нь 55 настай, Италийн уран барималч Маурицио Каттелан юм. Зураачийн уран бүтээл нь олон дуулиан мандуулж, түүнийг улам ч алдаршуулжээ. Жишээлбэл, 2000 онд түүний хийсэн “Ес дэх цаг” нэртэй барималд солиронд цохиулсан Ромын хамба ламыг дүрсэлсэн нь сүсэгтнүүд болоод урлаг судлаачдын дунд ихээхэн маргаан үүсгэсэн. Итали мастерийн дуулиант бүтээлүүдээс танилцуулъя.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР