“Доктор Хауз” телевизийн цуврал кинонд тоглож Америкийн хамгийн их орлоготой жүжигчин болсон Хью Лори Францын “L"Oreal” фирмийн нүүр царай болсон гэнэ. Тэрбээр Холливуудын жүжигчин Жерард Батлер, Патрик Димпсей нарын адил “L"Oreal”-ын Парис дахь худалдааны албан ёсны төлөөлөгч болжээ.
“L"Oreal” сурталчилгаандаа царайлаг загвар өмсөгчид биш өвөрмөц зан ааштай хүмүүсийг оролцуулдаг юм. Эрчүүдэд зориулсан арьс арчилгааны бүтээгдэхүүний бизнес сүүлийн хоёр жилийн хугацаанд асар их ашиг олсон нь эрчүүд эмэгтэйчүүдээс дутахгүй гадаад үзэмжиндээ анхаардаг болсонтой холбоотой ажээ. Хью Лори “Доктор Хауз”-ын дүрээр маш их алдаршсан болохоор түүний сонголтыг эрчүүд сайшаан хүлээн авна гэдэгт зар сурталчилгааны менежерүүд итгэлтэй байгаа гэнэ. Өдгөө 51 настай жүжигчин телевизийн цувралийн нэг ангид тоглосны төлөө 250,000 фунт стирлингийн хөлс авдаг байна.
Н.Энх