Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага нэгэн шинэ илтгэл нийтлүүлэн дэлхийн хотуудын агаарын 80 хувь нь ДЭМБ-ын шалгуурт тэнцэхгүй байна гэлээ. Эдийн засаг муутай хотууд энд ихээхэн бохирдолтой байгаа гэнэ.
Сүүлийн мэдээгээр, хүн амын бага, дунд хэмжээний орлоготой орнуудын хүн ам нь 100 мянгаас дээш хотуудын 98 хувь нь ДЭМБ-ын шалгуурт тэнцхээргүй их бохирдолтой байгаа ажээ. Хүн амын өндөр ашигтай орнуудын хотуудын энэ үзүүлэлт 56 хувьтай байна.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага таван жилийн турш том жижиг хотуудын агаарын байдалд хийсэн ажиглалтынхаа дүнг гаргасан нь энэ илтгэл болов. Ажиглалт нь 2008-2013 онуудад хамрагдсан байв. Судлаачид 67 орны 795 хотын агаарт ажиглалтаа явуулжээ. Агаар дахь үнс, утаа, сульфат, нитрат зэргийн бусад бодисийн агуулгыг тэд анхаарлаа. Эдгээр бодисууд нь уушгинд гүнзгий нэвтэрч, зүррх судасны системд сөргөөр нөлөөлдөг юм.
Агаарын байдал нь Газар дундын тэнгисийн зүүн бүс, Зүүн өмнөд Азид ихээхэн муу бөгөөд тэнд агаарын бохирдол нь ДЭМБ-ын шалгуураас 5-10 дахин их байгаа гэнэ. Бохир агаар хүмүүсийн эрүүл мэндийн байдалд сөргөөр нөлөөлөн жил бүр гурван сая зуурдын үхлийн шалтгаан болж байна гэж ДЭМБ мэдээллээ.
Хүн амын өндөр орлоготой хотууд судалгааны хугацаанд агаарын бохирдлын төвшнөө таван хувиар бууруулж чадсан байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР