НИТХ-ын 2016 оны сонгуульд нийт 238 хүн нэр дэвшинэ

Хуучирсан мэдээ: 2016.05.18-нд нийтлэгдсэн

НИТХ-ын 2016 оны сонгуульд нийт 238 хүн нэр дэвшинэ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн 11 нам, 2 эвсэл, 19 бие даагч нийт 333 нэр дэвшигчийн материалыг Нийслэлийн Сонгуулийн Хороо хуульд заасан хугацаанд нягтлан шалгаж, холбогдох шийдвэрийг 2016 оны 05 сарын 17-ны өдрийн хурлаар гаргалаа. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээлэл өгөв. Мэдээллийг Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа. 

Үүнд:

Намуудын нэрс
 
Материал ирүүлсэнБүртгэгдсэнТатгалзсанНэрс
1МАН      4545 
2АН4545 
3БНН2121 
4МУНН33 
5МАХН4545 
6ИХН44413Д.Ундармаа
Ч.Ундрахбаяр
Б.Хосбаатар
7ХХН651Д.Санжаа
8ХҮН29254Б.Алтанцэцэг
/өөрийн хүсэлтээр
Д.Мөнхтөр, Ш.Төмөрхуяг, Б.Мөнхцэлмэг/
9МКН1082Х.Удвалцэцэг
С.Мөнхдөл
 Нийт24823810 

Нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн нийт нэр дэвшигчийн ирүүлсэн материалыг шалгаж,  9 намын 238 нэр дэвшигчийг Нийслэлийн Сонгуулийн хороо бүртгэж, нэр дэвшүүлэх тогтоол гаргалаа. Нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэхийг 06 сарын 07-нд олгох юм. Зарим нэр дэвшигч хуульд заасан баримт бичгийн бүрдэл дутуу, хуулийн шаардлагыг хангаагүй байна. Тухайлбал, Нийслэлийн Хөгжлийн хөтөлбөр нам-1, Иргэний хөдөлгөөний нам-2 нэр дэвшигч сонгогдох эрх бүхий насанд хүрээгүй, Монгол консерватив нам-1 нэр дэвшигч цэргийн алба хаах үүргээ биелүүлээгүй зэрэг шалтгаанаар бүртгэхээс татгалзлаа.
Хөдөлмөрийн үндэсний намаас 3 нэр дэвшигч УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэх үндэслэлээр Нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшихээс татгалзсан тул хүсэлтийг Нийслэлийн Сонгуулийн Хороо хүлээн авч шийдвэрлэсэн. 
 
Сонгуулийн тухай хуулийн 14.1, 153.1,153.2-т Нийслэлийн ИТХ-ын сонгуульд зөвхөн нийслэлд салбартай нам нэр дэвшүүлэх эрхтэй гэж заасан байдаг бөгөөд Монголын социал демократ нам нийслэлд салбаргүй тул сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх хуулийн үндэслэл байгаагүй учраас татгалзсан шийдвэр гаргав.
 
Иргэний зориг ногоон намаас Нийслэлийн Сонгуулийн Хороонд ирүүлсэн баримт материалыг шалгах явцад Сонгуулийн тухай хуулийн 155.3-т заасан шаардлага "Намаас нэр дэвшүүлэх асуудлыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага дотоод дүрэм, журамд заасан хуралдаанаараа хэлэлцэж ардчилсан зарчмыг баримтлан олонхийн саналаар шийдвэрлэнэ." хангагдаагүй нөхцөл байдал илэрч улмаар нягтлан шалгах явцад Сонгуулийн тухай хуульд заасан шаардагдах баримтын бүрдэл дутуу байсан тул Нийслэлийн Сонгуулийн Хорооны хуралдаанаас санал нэгтэй  нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзав.
 
Нийслэлийн Сонгуулийн Хороонд Нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцохоор 2 эвсэл буюу Эх орончдын нэгдсэн эвсэл-5, Тусгаар тогтнол эв нэгдлийн эвсэл-32  нийт 37 нэр дэвшигчийн материал ирүүлсэн. Сонгуулийн тухай хуулийн 2 дугаар бүлэгт Сонгуулийн эрхийг хуульчлахдаа 2 дугаар бүлгийн 12-р зүйлийн 12.2-т "Намууд эвсэл байгуулж Улсын Их Хуралд сонгуульд оролцож, нэр дэвшүүлж болно", 13.1-т "Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлэх эрхтэй" буюу намууд зөвхөн Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуульд хамтран, эвсэж оролцох эрхийг зааж өгсөн. Харин 14.1-т орон нутгийн сонгуульд тухайн орон нутагт салбартай нам зөвхөн оролцоно гэж тодорхой зохицуулсан байх тул эвслийн нэр дэвшигч нарыг бүртгэх нь хууль зүйүн үндэслэлгүй гэж үзэн бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн.
 
Мөн Бие даан нэрээ дэвшүүлэхээр 19 хүн материал ирүүлсэн. Сонгуулийн Тухай хуулийн 157.7, 157.8-д  заасны  дагуу дүүргийн сонгуулийн хороодоор гарын үсэг зурсан сонгогчдын 10-аас доошгүй хувийг нягтлан шалгахад бүх нэр дэвшигчдийн цуглуулсан гарын үсэгт сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлд заасан зөрчлүүд илэрсэн. Тиймээс нийт нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг Нийслэлийн Сонгуулийн Хороо гаргалаа. 
 
 

НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРОО

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж