Хилийн ойролцоох голын даланг нээснээр Өмнөд Солонгосын Кёнгидо мужид үер болжээ. Өнгөрсөн даваа гаригийн шөнө Имжин голын усны түвшин огцом нэмэгдэж үерлэсэн байна. Өмнөд Солонгос руу цутгах голын усны түвшин секундэд 97 тонн байснаа 515 тонн болж нэмэгджээ. Энэ нь Хойд Солонгосын тал хилийн зэвсэггүй бүсээс 30 орчим км зайтай орших даланг нээснээс үүдсэн хэмээн Сөүлийн албаныхан хардаж байгаа аж. Тухайн бүс нутагт ойрын өдрүүдэд бороо хур ороогүй учраас байгалийн гамшиг биш гэж үзжээ. Гэнэтийн үерийн улмаас Имжин голоос загас барьж амь зуудаг Өмнөд Солонгосын иргэд хохирсон байна.
Имжин гол дахь Гуннам далан нь 13 сая тонн усыг тогтоон барьж байгаа аж. Хойд Солонгосын тал газар тариалангийн зорилгоор даланг ирэх зургадугаар сарын 20-нд нээхээр төлөвлөөг Сөүлд танилцуулсан байжээ. Өмнө нь2009 онд Пхеньян Хвангганг даланг анхааруулгагүй нээснээс Өмнөд Солонгосын зургаан иргэн гэнэтийн үерт амиа алдсан байв.
Эх сурвалж: Korea Joongang daily
Б.АНХТУЯА