Нийлүүлэлт багассанаас нефтийн үнэ сүүлийн долоон сарын хугацаан дахь дээд хэмжээнд хүрч нэмэгджээ. Канадын түймэр болон Нигери, АНУ-ын газрын тосны олборлолт багассан нь нефтийн үнэ нэмэгдэхэд нөлөөлсөн байна.
АНУ-ын түүхий нефтийн олборлолт өнгөрсөн долоо хоногт 1.14 сая баррелиар багасчээ. Харин Нигери энэ он гарсаар нефтийн олборлолтыг өдөрт 300 мянган баррель болгож бууруулсан байна. Үүний зэрэгцээ Канадын ойн хээрийн түймрээс болж газрын тосны агууламжтай элсэд олборлолт 50 хувиар буурсан аж.
Нефтийн үнэ Нью-Йоркийн худалдааны биржид ирэх зургадугаар сарын турш баррель нь 48.31 ам.доллараар худалдаалагдах төлөвтэй байна. Цаашид брент нефтийн үнэ 31 хувиар нэмэгдэж, ирэх долдугаар сард баррель нь 49.29 ам.долларт хүрнэ гэж таамаглажээ.
Эх сурвалж: Bloomberg
Б.АНХТУЯА