Оросын төмөрлөгийн үйлдвэрлэл хямралын түвшинд хүрч байна

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

Оросын төмөрлөгийн үйлдвэрлэл хямралын түвшинд хүрч байна

ОХУ-ын төмөрлөг боловсруулах үйлдвэрийн салбар хямралын өмнөх түвшинд хүрчээ. Энэ тухай тус улсын Аж үйлдвэр худалдааны яамны төлөөлөгч Алексей Пинчук Казахстаны Астана хотод болж буй олон улсын төмөрлөгийн аж үйлдвэрийн их хурал дээр мэдэгдсэн байна. Орос 2011 онд 103 сая тонн төмрийн хүдэр үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа юм. Энэ нь хямрал эхэлсэн 2008 оныхоос гурван хувиар их. Тус улсад нисэх хүчний аж үйлдвэрийн хэрэгцээ нэмэгдсэн учир хөнгөн цагааны болон хар төмөрлөгийн үйлдвэрлэл өндөр хурдтай нэмэгдсээр байна. Орост төмөрлөгийн үйлдвэрүүд хямралд хамгийн их өртсөн билээ.

Э.Од

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж