Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2016.05.18-нд нийтлэгдсэн

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг дэмжлээ

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.30 цагт эхэллээ. Хэлэлцэх асуудлын эхэнд багтсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг тус хуралдаанаар хийж, байнгын хорооны  дэмжлээ.

Уг хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Энэ хуулийг хэрэгжүүлэхэд төсөв мөнгө ихээхэн шаардлагатай. Хамгаалах байр барихаас эхлээд олон асуудал үүснэ. Тиймээс хууль батлаад хаячихгүй араас нь анхаарал тавих шаардлагатай. Энэ хуулийг батлах нь зүйтэй. Дэмжиж байна" гэсэн юм.

Ийнхүү хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй долоон саналаар санал хураалт явуулснаар УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.

Одоо тус Байнгын хороо Прокурорын байгууллагын тухай шинэчилсэн найруулгын төсөл, холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж