Нийтийн эзэмшлийн талбайд 500 сандал байршуулна

Хуучирсан мэдээ: 2016.05.18-нд нийтлэгдсэн

Нийтийн эзэмшлийн талбайд 500 сандал байршуулна

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙД 500 ХОГИЙН САВ, 500 САНДАЛ ШИНЭЭР БАЙРШУУЛНА

Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд энэ онд 500 хогийн сав, 500 сандал шинээр байршуулахаар төлөвлөөд байна. Одоогоор “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Олимпийн гудамжинд 12 хогийн сав, Жамьян гүний гудамжинд 6 хогийн сав, 6 сандал, Гэндэнгийн гудамжинд 6 хогийн сав, 6 сандал тус тус шинээр байршуулав. “АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд 13 гудамжинд шинэ хогийн сав, сандлуудыг нэмж байршуулахаар төлөвлөөд байгаа юм. Гэхдээ гудамжны байршил, онцлог, талбайн хэмжээнээс хамаарч хогийн сав, сандлуудын тоо өөр өөр байх юм.

Ирэх долоо хоногт Олимпийн гудамжинд 6 хогийн сав 6 сандал нэмж байршуулна гэжУлаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Эх сурвалж: ULAANBAATAR.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж