“Сэвжид-100 жил” төслийн хүрээнд Ц.Сэвжид агсны 100 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт энэ сарын 28-нд Соёлын төв өргөөнд болох гэж байна. Хүндэтгэлийн тоглолтод Ардын жүжигчин, төрийн шагналт, зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн дэглэсэн “Жалам хар”, “Саальчин”, “Адуучин” зэрэг алдартай бүтээлүүдийг бүжиглэх бөгөөд түүний шавь нар болох ахмад бүжигчид хүрэлцэн ирэх ажээ. Уг тоглолтод ҮДБЭЧ, ДБЭТ, ЦДБЭЧ, Түмэн-Эх чуулга зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагын бүжигчид оролцоно. Мөн дуучин МУАЖ А.Долгор, МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУГЖ Ц.Түвшинтөгс нар болон “Хар сарнай”, “Харанга”, “Чингис хаан”, “Алтан ураг”, “Хөсөгтөн” зэрэг олон уран бүтээлчид ая дуугаа өргөх гэнэ.
А.ЦЭЭСҮРЭН