Өмнөговь дахь заган ойг тооллоо

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

Өмнөговь дахь заган ойг тооллоо

Өмнөговь
аймгийн нутагт 1990 онд заган ой зохион байгуулалтын ажил хийж, 11
сумын нутагт 1,1 сая га талбайд заган ой  ургасныг тогтоосон байдаг аж.
Үүнээс хойш 21 жилийн дараа буюу энэ жил заган ойг тоолсон байна. 

Засгийн
газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын тендерт тэнцсэн “Ойн хайгуул
судалгааны төв” ХХК , “Хөвчийн хоймор” ХХК аймгийн Ойн албатай хамтран
өнгөрсөн тавдугаар сарын 15-наас эхлэн энэ ажлыг зохион байгуулсан
байна.  Гурвантэс, Сэврэй сумдын 650.7 мян.га талбайд заг бүхий 142 цэгт
“Ойн хайгуул судалгааны төв” ХХК, Манлай, Ханбогд, Баян-Овоо, Номгон,
Баяндалай, Хүрмэн, Ноён, Мандал-Овоо, Цогт-Овоо, Булган сумдын нутагт
урьдчилсан байдлаар 598.9 мян.га талбайд заг бүхий 149 цэгт таксацийн
хэмжилт, тодруулга хийж заган тооллогын ажлыг гүйцэтгэсэн байна

Тооллогын
үеэр хиймэл дагуулын мэдээг ашиглан зайнаас тандан судлах арга, Ойн
хайгуул Монгол орны ойн сангийн бүртгэл, тооллого, зураглал” сэдвээр
мэдлэг олгосон сургалтыг БОАЖГ-ын байгаль хамгаалагчид, мэргэжилтнүүд,
МХГ-ын байцаагчдын дунд зохион байгуулжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж