Хүний бие дэх ясыг бүрэлдүүлэхэд D витамин чухал үүрэгтэй, кальци болон фосфорын солилцоонд оролцохоос гадна дархлаа тогтолцоонд чухал үүрэг бүхий амин дэм юм. Загас, өндгөнд витамин D-гээр нэмэлтээр баяжуулсан хоол хүнсэнд агуулагддаг боловч хүний бие нарны гэрлийн нөлөөн дор байгаа үед арьсан дээр нийлэгжин үүсэх боломжтой амин дэм юм.
Нярай хүүхдийн амьдралын эхний саруудад зайлшгүй хэрэгтэй хэд хэдэн эх сурвалж байдаг. Хөхний сүү, нарны гэрэл болон гаднаас бэлнээр витамин Д уулгах зэрэг аргуудыг нэрлэж болно. Харин хөхний сүүнд агуулагдах витамин D нь эхийн биед байгаа витамин Д-ээс шууд хамааралтай. Гэхдээ хөхний сүүгээр авч буй D витамины агууламж хүүхдийн биед хангалттай байх нь тийм ч түгээмэл бус юм. Дэлхий дээр буй улс орнуулын газар зүйг байршлын онцлог зэргээс хамааран нярай хүүхдүүд витамин Д витамины дутагдалд орох нь элбэг. Хэрэв хүүхдийн нярай үед энэхүү витамин мэдэгдэхүйц хэмжээгээр дутагдах юм бол рахит, саа болон амьсгалахдаа хүндрэлтэй болох зэрэг эрсдлүүд үүсч болно.
Сүүлийн үед хийгдсэн судалгааны дүгнэлтүүд нь D витамины бэлдмэлүүдийг тохирох тунгийн дагуу уулгах нь нярай хүүхдийг рахит өвчнөөс урьдчилан сэргтийлэх, ялангуяа наранд ил гарах боломжгүй торниж байгаа хүүхдэд бодьтой үр дүн үзүүлж байгаа нь батлагджээ.
Нэгэнт энэхүү амин дэм нь кальци болон фосфорын солилцоонд чухал үүрэгтэй оролцдог тул бие дэх энэхүү солилдцоогоо эрчимтэй явуулж байхын тулд кальци фосфор агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байвал таны биед илүү ашигтай тусна.
Монголыг хүн амын нөхцөлд хүүхэд гэлтгүй насанд хүрсэн хүмүүс ч витамин D -гийн дутагдалд өртсөн байх нь элбэг. Тиймээс жирэмсэн эхчүүдэд зонхилон тохиолдох D витаминыы дутагдал нь гэр бүл болгоны анхаарвал зохих асуудал юм. Жирэмсэн эхчүүдийн хувьд D витамины дутагдал нар бага үздэг өвлийн улиралд илүү хурцаар явагддаг байна. Жирэмсэн үеийн D витамины дутагдлын онцлог нь жирэмсний явцад хэд хэдэн сөрөг шинж тэмдэг хавсран илэрдэгт оршино. Эдгээр нь: хавантах, жирэмсний үеийн чихрийн шижин цаашлаад дутуу төрөлт зэрэгт хүргэх аюултай байна.
Ойролцоогоор 250 мл сүүнд 100 нэгж тун (IU) витамин D агуулагддаг байна.
Витамин D нэмэлтээр хэрэглэж болохгүй заалтууд:
Бие дэх кальцийн хэмжээ өндөр хүмүүс /Энэ үед нэмэлтээр Д витамины уух нь таны кальцийн солилцоог эрчимжүүлэх болно/.
Наранд их хугацаагаар байсны нөлөөгөөр бие тань хангалттай борлосон бол
Таны бие дэх D витамины хэмжээ хангалттай түвшинд байгаа мөн энэ түвшинд аваачих гэж нэмэлт бэлдмэл хэрэглэж байгаагүй бол
Кальцижих өвчинтэй бол / биеийн зарим нэг газраар яс ургасан бол/
Витамин D -ээс харшилтай.
Эх сурвалж: ДЭМБ