УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2016.05.17-нд нийтлэгдсэн

УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөв

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2016 оны ээлжит сонгуулийн өмнөх Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээллийг сонслоо. Энэхүү мэдээллийг Сангийн сайд Б.Болор танилцууллаа. Тэрээр “Улсын өр өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдлийг ДНБ-тэй харьцуулсан харьцаа нь 2012 онд 53 хувь, 2013 онд 49,9 хувь, 2014 онд  54,1 хувь, 2015 оны урьдчилсан гүйцэтгэлээр Засгийн газрын нийт өр 52,3 хувьтай тэнцэж байсан нь төсвийн тусгай шаардлагыг хангасан байна. Дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах , төсвийн бодлогод шинэчлэл хийх, төсвийг цаашид алдагдалгүй батлах зарчим баримталж байгаа зэргээс улбаалж эдийн засгийн бодит өсөлт 2016-2020 онд дунджаар 5,5 хувиар өсөх хандлагатай байна” гэсэн юм. 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн санаачилсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  хэлэлцэх эсэхийг дэмжиж, Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ.

Ийнхүү өнөөдрийн УИХ-ын чуулган өндөрлөв.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж