Шерил Сандбергийн амжилтын түүх

Хуучирсан мэдээ: 2016.05.17-нд нийтлэгдсэн

Шерил Сандбергийн амжилтын түүх

Шавилхан биетэй Шерилийн “Бүсгүйчүүдээ ширээнд ойртон сууцгаая” гэсэн энэ урианд би туйлаас дуртай. Эмэгтэйчүүд бид “би эмэгтэй хүн юм чинь яадаг юм” гэж өөртөө байнга уучлалт үзүүлж эсвэл эрчүүдийн ард үлдэж, тэдний араас дуугардаг нь биднийг амжилтад хүрэхэд хамгийн ихээр сөргөөр нөлөөлдөг.

Энэ удаад та бүхэндээ “ширээнд ойртон сууснаар” эмэгтэй хүн хэрхэн амжилтад хүрч болдог талаар Facebook-ийн захирлуудын зөвлөлийн хамгийн анхны эмэгтэй гишүүн Шерил Кара Сэндбергийн түүхээс товчхон толилуулъя.  

Шерил Кара Сэндберг нь Facebook-ээс өмнө Google-н дэлхий дахины онлайн борлуулалт болон үйл ажиллагаа хариуцсан Дэд ерөнхийлөгч байсан. Тэрээр Google-н сайн үйлийн салбар болох google.org-г бий болгоход ихээхэн идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Тайм сэтгүүлийн дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтад орсон дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэгд зүй ёсоор багтдаг.

үргэлжлэл: www.erkhembayar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж